Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 7

Ойрхон тоглоход шаардлагатай хамгийн бага мэдээллийг л цуглуулна. Энд юуг, яагаад хадгалдаг, хэнтэй хуваалцдагийг тайлбарлав.

1. Бидний хадгалдаг мэдээлэл

  • Бүртгэл: и-мэйл хаяг, харагдах нэр. Нууц үгийг хэзээ ч ил хэлбэрээр хадгалахгүй — зөвхөн буцааж тайлах боломжгүй хэш (scrypt) хадгална.
  • Google-ээр нэвтэрвэл: Google-ээс ирэх и-мэйл, нэр, профайл зураг, Google бүртгэлийн дугаар.
  • Тоглолт: таны таасан үгс, авсан сэжүүр, тоглоом дууссан эсэх, эхэлсэн цаг.
  • Захиалга, төлбөр: захиалгын төрөл, хугацаа, төлбөрийн дүн, QPay-ийн нэхэмжлэлийн дугаар. Карт, дансны мэдээлэл бидэнд ирэхгүй — тэр нь QPay болон таны банкинд үлдэнэ.
  • Санал хүсэлт: «Санал хүсэлт» хуудсаар илгээсэн зурвас. Илгээхэд нэвтэрсэн байх шаардлагатай тул таны бүртгэлтэй холбогдоно.
  • Мэдэгдээгүй үгс: толь бичигт олдоогүй, таны оруулсан үгийг толь бичгийг сайжруулахад ашиглана. Үүнийг хэн оруулсныг хадгалахгүй.

2. Күүки

Сурталчилгаа, хэрэглэгч мөшгөх (tracking) күүки ашиглахгүй. Зөвхөн дараах шаардлагатай күүки байна:

  • oirkhon_session — нэвтэрсэн байдлыг хадгална, 60 хоног.
  • oirkhon_token — бүртгэлгүй тоглогчийн тоглолтыг хадгална, 1 жил.
  • Google-ээр нэвтрэх үед аюулгүй байдлын түр күүки, 10 минут.

3. Мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Тоглоомыг ажиллуулах, таны тоглолтын түүх, архивыг харуулах.
  • Захиалгыг идэвхжүүлэх, төлбөрийг шалгах.
  • Хэт олон хүсэлт, хууль бус үйлдлээс хамгаалах — IP хаягийг энэ зорилгоор түр ашиглах ба хадгалахгүй.
  • Нэгдсэн статистик (жишээ нь өдөрт хэдэн хүн тоглосон) гаргаж тоглоомыг сайжруулах.

4. Хэнтэй хуваалцдаг вэ

Таны мэдээллийг худалдахгүй, сурталчилгааны зорилгоор хэнд ч өгөхгүй. Үйлчилгээг ажиллуулахад дараах үйлчилгээ үзүүлэгчид оролцоно:

  • QPay — төлбөр хүлээн авах.
  • Google — зөвхөн та Google-ээр нэвтрэхийг сонговол.
  • Amazon Web Services — сервер, мэдээллийн сан байрладаг (Япон, Токио).

Хуулиар шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно.

5. Хадгалах хугацаа ба хамгаалалт

  • Бүртгэлийн мэдээллийг бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.
  • Мэдээллийн сангийн нөөц хуулбарыг 14 хоног хадгалаад устгана.
  • Сайттай холбогдох бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Мэдээллийн сан интернэтээс шууд хандах боломжгүй.

6. Таны эрх

Та өөрийн мэдээллийг харах, засуулах, бүртгэлээ бүрмөсөн устгуулахыг хүсэх эрхтэй. Бүртгэлдээ нэвтэрсэн байдлаараа «Санал хүсэлт» хуудсаар бичнэ үү — ингэснээр хүсэлт таных гэдгийг бид баталгаажуулна.

Бүртгэл устгахад таны бүртгэл, тоглолтын түүх устана. Төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн зорилгоор хадгалах боловч таны нэртэй холбоосыг тасална.

7. Хүүхэд

Ойрхон бүх насныханд зориулагдсан. 13-аас доош насны хүүхэд бүртгүүлэх, төлбөр төлөхдөө эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй байна уу.

8. Өөрчлөлт ба холбоо барих

Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилж, огноог нь өөрчилнө. Асуулт байвал «Санал хүсэлт» хуудсаар холбогдоно уу. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.

← Тоглоом руу буцах